Лам шарилын толгойн тус зогсоод залбирал уншиж байв. Гэнэт тавин жил ханилсан ханиа оршуулж байгаа настай эр гэнэт “Би түүндээ хайртай байсан” гэж чанга дуугаар цурхиран уйлж эхлэв. Нам гүм байсан оршуулгын ёслолыг ийнхүү хижээл эр эвдэв. Гэвч намдах шинжгүй үргэлжлүүлэн уйлсаар байсан тул тэнд байсан хүүхэд найз нөхөд нь баахан санаа зовж эхлэв. Тиймээс хүүхдүүд нь “Ааваа бид нар мэдэж байна аа. Гэхдээ та одоо тайвшир, чимээгүй бай л даа” гэж гуйх шаардах зэрэгцэн хэлж байв. Өвгөн шарилын хайрцгийг нүх рүү буулгах агшинд мөн л цурхиран уйлж эхлэв. Лам гэр бүлийнхэнд шарилын нүхэнд шороо хийх хэрэгтэй гэхэд өвгөн улам чангаар “Би чамдаа хайртай байсан шүү дээ”, “Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлсаар. Хүүхдүүд нь аргадаж байсан ч өвгөн огт тоосон шинжгүй “Би түүндээ хайртай байсан” гээд уйлж байлаа. Удалгүй хүмүүс нэг нэгээрээ тарж эхэлсэн ч өвгөн явах янзгүй суусаар л байв. Чулуун дээр бичсэн нэр лүү гөлрөн суусан өвгөнд лам дөхөж очоод “Танд ямар хүнд байгааг ойлгож байна л даа”. Гэхдээ одоо эндээс явцгаая. Үхсэнтэй хамт үхэх биш дээ. Бидний амьдрал үргэлжилж байна” гэв. Гэтэл өвгөн шаналан “Би тэрэндээ хайртай байсан юм. Гэхдээ.... гэхдээ... залуу байхдаа л нэг юмуу хоёр удаа хэлсэн. Тэрнээс хойш нэг ч хэлээгүй” гэжээ. “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэдэг үг тийм хэлж болдоггүй ховор үг гэж үү? Үнэхээр л хайртай бол, жинхэнэ хайр мөн бол энэ гуравхан үгийг нэгнээсээ битгий харамлаарай. Хүн мөнх биш шүү. Өнөөдөр бидний дунд байсан хэн нэгэн маргааш байхгүй ч болчихож мэднэ. Хэдий хатуу ч гэлээ амьдрал өөрөө энэ юм даа.. 
Хүний хөгжлөөс Улсын хөгжил

Тэр өдөр цаг агаар их муу байлаа. Цахилгаан цахиж бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа.
"Хүүхдийн цагаахан сэтгэл" цааш унших »
Тэргэл саран тэнгэрт гялтагнана.
...Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг
Хагдардаг юм шүү... Танил дотно дуу чихэнд эгшиглэсээр. Гэртээ ирэх замдаа сар хараад сэтгэл догдолсондоо ч тэр үү гялс орж хувцасаа сольчихоод яг л улиран одсон үдшүүд шиг болзоонд яарах мэт гэрээсээ гарлаа.
"Том шар навч" цааш унших »
Зуны халуун өдрүүд өнгөрөх тусам сэтгэлийн гүн дэх хөөрөл улам ихсэж байлаа. Учир нь цэрэгт явах өдөр улам ойртож байсан юм. Харин өнөөдөр юу ч хийх сонирхол төрөхгүй нэг л уйтгартай байлаа. Тиймээс сэтгэлээ сэргээж тайвшрахын тулд суух дуртай номын сан руугаа явлаа. Номын санд ороход өөдөөс угтдаг нам гүмд миний сэтгэл тайтгарлыг олдог юм. Урьдынх шигээ тавиуруудын дундуур явж энэхүү түүхийн эхлэлийг тавьсан номыг олж авсан юм.
"Улаан лиш цэцэг" цааш унших »
"Хагацал" цааш унших »
Уг нь энэ хайрын захиа. Гэвч найз охиных нь аав нь өөрт нь дургүй бөгөөд, охиныхоо захиа бүрийг уншдагийг мэддэг тул найз залуу маш мэргэн ухаан сийлж хайрынхаа захиаг бичсэн байна."Нууц түлхүүртэй хайрын захиа" цааш унших »
Миний нүдээр олж хараагүй байж 
Миний сэтгэлээр таньж чадаагүй байж
Миний итгэлээр итгэж чадаагүй байж
Миний мэдрэмжээр мэдэрч үзээгүй байж
Миний хайрласан хүнийг
Миний дэргэд бүү өөлж гоочил
Хайрлах л гэсэн болохоос
Хажуудаа чимэг болгох гээгүй
Хар шар бор цагаан байх нь хамаагүй
Хүн бүрт таалагдуулах гэж сонгоогүй
Хүсэл сэтгэл минь түүнд тэмүүлж
Хайрлаж түүнийгээ сонгосон юм...
Дэлхийруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ:
- Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна.Гэтэл би ийм жиигхэн,тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан"Сахиусан тэнгэр" цааш унших »
Расим хичээлээ таран гэртээ ирээд өөрт нь хаягласан захиа байхыг олж харав. Дотор нь эрээн гоё зурагтай цаасан дээр ингэж бчисэн байв. “Хүндэт Расим таныг нууцхан хайрладаг охин энэ захиаг бичиж байна. Юуны түрүүнд би хөөрхөн охин гэдгээ ам бардам хэлэх байна.
"Хайрын захиа" цааш унших »
Хэн нэгэнд энгийн нэг модон хайрцаг байдаг байжээ.
"Модон хайрцаг" цааш унших »
Хайр гэж юу юм бэ? Хайр гэж юу юм бэ? гээд DzMan дуулаад байдаг даа. Тэр үед ёстой хариултыг нь бодож байгаагүй юм байна шүү. Хүний сэтгэлийн хамгийн эмзэг нандин, итгэл, хүндлэл дээр тогтдог тэр л зүйл хайр юм болов уу гэж бодох юм. Гэхдээ яагаад хэн нэгнийг хайрлах нь хэцүү байдаг юм бол...
Эсвэл хайр яагаад ихэвчлэн бүтэлгүйтээд хэн нэг нь зүрхэндээ хэзээ ч эдгэрэшгүй шархтай үлддэг юм бол... Магадгүй сөрөг нүдээр хараад дандаа л бүтэлгүй хайрын түүх сонсоод байсан хэрэг үү? Ер нь их сонин зүйл бол хайр. Хэдий тийм ч хэн нэгнийг хайрлаад түүнийг үгүйлж, санан мөрөөдөж, хүсэн хүлээх нь хэчнээн сайхан билээ. Саяхан "Гэртээ ганцаараа-2" гарч байна. Тэгсэн урд нь ерөөсөө анхаарч сонсож байгаагүй хэрнээ их чухал, их олон зүйл бодогдуулах харилцан яриа тагтаа тэжээдэг эмэгтэй, Кевин хоёрын дунд өрнөдөг юм байна. "Та хэн нэгэнд сэтгэлээ нээх хэрэгтэй. Надад их гоё тэшүүр байсан юм. Би хайрлаад ерөөсөө гадаа өмсөөгүй, өрөөндөө л ганц хоёр удаа өмссөн байх. Тэгээд хайрцганд хийгээд л хадгалаад байдаг байсан юм. Тэгсэн юу болсон гээч нэг л өдөр тэшүүр маань надад таарахаа байчихсан байсан." гэж Кевин тэр эмэгтэйд хэлдэг юм. Эндээс би бас нэлээн юм бодсон шүү. Хэн нэгнийг хайрлахаас айгаад яагаад тэшүүрээ хайрлаж байгаа хүү шиг өөрийн дотоод сэтгэлээ хэн нэгэнд нээхгүй бол нэг л өдөр сэтгэл минь хад чулуу мэт болчихож мэдэх юм байна шүү гэдгийг бас хүнийг сэтгэлээ хайрла. Яадаг юм алдвал алдаг, оновол оног. Харин тэр хайр жинхэнэ хайр байх хэрэгтэй юм байна гэж бодсондоо. Хайр аа гэж гайхамшигтай зүйл шүү. Бүх хүмүүст сайхнаас сайхан хайрыг хүсэн ерөөе. Сайхан хайр байдаг юм шүү. Хайрлаж яваарай.

Хайрын сэдэвтэй зураг хайж яваад энэ зургийг олсон юмаа. Сайхан шүлгүүдтэй сайхан блог байсан юм шиг байнаа. Харин түр хаагдсан байгаа юм байна. Хэрвээ Г. Гантулга та энэ бичлэгийг уншвал блогоо буцаагаад нээгээрэй.
Ном бүтээх шалтгаан янз бүр бөлгөө. Цэцтэй мэргэдийн цээжинд огшсон үг сургаал зуун зууныг дамжин өртөөлж бидний үед ирэхдээ хүмүүний болон нийхэм ёсны аж байдал, гэм зэмийг дуудан илтгэж, хэрхэн засч номхруулахыг айлдсан байдаг. Энэ ном огт өөр өө!Бидний үед амьдардаг, бидний элэг нэгтэн даруухан яруу найрагч Цэндийн Чимэддоржид
“Энэ дэлхийн дайн бүхэн чинь
Ээжийнхээ үгэнд ороогүй
Хүүхдүүдээс болсон юм шүү дээ...” гэсэн мөрүүд байдаг юм.
"Ээждээ бичсэн 1000 захидал" цааш унших »
""Ээждээ бичсэн 1000 захидал"- ыг уншаад" цааш унших »

“Хөгжил” хүний хөгжлийн төвийн хамт олон,
Хүүхэд өсвөр үеийнхэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор ОЮУНЛАГ ТОГЛООМЫН танилцуулга, урамшуулалт худалдаа зохион байгуулж байна.
Танилцуулах тоглоом нь Европын орнуудын өсвөр үе, залуучуудын сонирхолыг татаж айл бүрийн хэрэглээ болж буй тоглоомууд юм.
Тоглоомын ач холбогдол нь:
Хүүхдийн хувьд,
o Анхаарал, ой тогтоолтыг сайжруулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
o Хүлээцтэй, тэвчээртэй, тууштай зан чанарыг төлөвшүүлнэ.
o Төвлөрөх, тооцоолох, ёс зүйтэй байх, шийдвэр гаргах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зэрэг үр дүнтэй байна.
Насанд хүрэгчдийн хувьд,
o Амралтаа зөв боловсон өнгөрүүлэх, толгой сэргээж, стресс тайлах энгийн хэрэгсэл болгон ашиглаж байна.
o Зарим байгууллагууд цайны цагаараа ажилчидаа хамтдаа тоглох боломжийг олгох замаар хамт олны сайхан уур амьсгалыг бий болгох болон сургалтын технологи зэрэгт ашиглаж байна.
Худалдаалах цэг:
Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан, 208 тоот
Тоглоомын нэр, үнэ:
1. Jungle Speed, 4000 төгрөг
2. Digit, 3000төгрөг
Хосоор нь авбал 6000 төгрөг
Утас: 99158825, 99168934
E-mail:
horloo_j@yahoo.com
Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Web: www.yaruus.amjilt.com
Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг сэтгэл зовоосон зүйлийн нэг байдаг. Хүүхэд хар аяндаа өсөн торниж, өөрийн гэсэн зан төрхтэй болж байгаа мэт санадаг ч энэ явцад эцэг эхчүүд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа өөрсдөө ч анзааралгүй “хүмүүжүүлчихдэг”. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргана, бие биедээ худал хэлнэ, хэн нэгнийг “тохуурхан” хоорондоо ярилцана. Энэ бүгд хүүхдэдээ “чи ч бас ингэж болно шүү” хэмээн үлгэрлэж буйгаа харамсалтай нь огт мэддэггүй.Òà á¿õýíäýý хүүхэдтэй харьцахдаа анхаарвал зохих зарим нэг мөрдлөгийг толилуулж байна.
"Хүүхдээ хүмүүжүүлэхэд юуг анхаарах вэ?" цааш унших »
Залуу насандаа хүн бүр л амьдралынхаа туршид хайрлах цорын ганц хайртай хүндээ зүрх сэтгэлээ нээдэг билээ. Цаг хугацаа өнгөрч, зарим нэг нь хөндийрч, зарим нь шинэ хайр дурлалтайгаа учирна. Салалт бас учрал, найдвар бас итгэл алдрах энэ бүхэн сэтгэл зүрхийг тань шимшрүүлнэ. Эцэст нь бид хайртай эсэхэд эргэлзэж, итгэл алдран, хэн нэгний өгсөн хайр сэтгэлийн амлалт хямдхан сугалаа хожсон төдий аз жаргалыг өгөх болдог. Ингэхэд хайр сэтгэлийн баталгаа үнэхээр хэрэгтэй юм бол уу?
“Би чамд хайртай” гэсэн үг заримдаа хар нүх рүү орсон мэт сураггүй болчихно. Эсвэл ёс төдий, гал дөлгүйхэн сонсогдох хэдий ч хүн бүрийн сэтгэл зүрх түүнийг үгүйлж, хүсэмжилж байдаг юм.
Энэ нандин үгийг сонсмогцоо бид үнэмшсэн байдал үзүүлэхийг яараагүй мэт дүр эсгэдэг ч үнэндээ бол зүрх сэтгэл дотроо чин сэтгэлээсээ сонсохыг хүсдэг. Хайртай хүндээ жинхэнэ мэдрэмжийг хосууд харилцан хайр сэтгэлээ илэрхийлсэн тохиолдолд л баталгааждаг гэж бид ойлгодог. Тэгвэл дотно харилцаа нь зөвхөн итгэлцэл дээр тогтдог гэдгийг бид мартчихсан байдаг юм. Тиймээс ч итгэл алдрахад элдэв шалгуураар сорьж шалгах гэж оролддог.
Хайр сэтгэлийг зарим хүмүүс бэлэг, зоогийн газарт хамт цагийг өнгөрүүлсэн мөч гэхчлэн өөр олон зүйлсээр хэмждэг. Хэдий ийм ч үнэтэй, олон бэлэг сэлт нь тэр бүр хайр сэртгэлийн баталгаа болж чаддаггүй юм.
Харин хайр сэтгэлийн хувьд алтан гоёл чимэглэлээс хайр халамж, уян зөөлөн халуун дулаан сэтгэл байх болов уу.
Хэрвээ хайртай бол түүнийгээ батал! Ийм шаардлагыг хайртай залуудаа бүсгүйчүүд тавьдаг. Заримдаа эмэгтэйчүүд хүссэн бүхнийг нь биелүүлэхгүй бол … гэсэн авир араншинг шууд биш ч тойруу замаар илэрхийлдэг юм. Магадгүй энэ нь байгалаас заяасан төрөлх араншин байж болох ч хайр сэтгэлтэй болсон л бол хамгийн гол нь хэтрүүлэх хэрэггүй эс бөгөөс тэвчээрийг нь алдуулах болно шүү.
Харьцангуй цөөхөн хосууд зөвхөн нэг нэгнийхээ төлөө амьдардаг. Тэд ямар ч зүйлд эвлэрэх гарцыг олж, баяраар нэг нэгнээсээ заавал бэлэг авдаг бөгөөд тэд хайр сэтгэлийн баталгааг тэгтэл нэг нэгнээсээ шаардаад байдаггүй.
Эгдэмтэд хайр сэтгэлийн томъёоллыг химийн ямар нэг урвалаар илэрхийлэн түүнийг тоо, үсэг, физик, хими, таталцлын хуулиар тайлбарлах гэдэг юм. Харин энэ бүх хугацаанд хайр дурлал оршсоор, өдөр бүр дэлхийн хаа нэгтээ гайхамшгийг бүтээсээр л байна.
Хайр сэтгэлийг өгсөн бэлэгний үнэ цэнээр хэзээ ч битгий хэмж. Хүн бүр хайр сэтгэлээ өөр өөрөөр илэрхийлдэг. Иймд хамгийн гол нь та хоёр хамтдаа, аз жаргалтай байж амьдралаас таашаал авч байгаа нь л хамгаас чухал зүйл юм. Хайр сэтгэлийн ямар нэг баталгаа шаардахаас илүүтэй таныг хайрын харцаар харж байгаа түүндээ итгэ. Өөрийнхөө зүрх сэтгэлдээ итгэ. Учир нь таны зүрх сэтгэл л бүхнийг танд үнэнийг мэдрүүлэх болно.
Эх сурвалж: news.mn









